Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссон байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар дээрх асуудлаар мэдээлэл өгч нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн юм.
Тэгвэл энэ талаар АТГ-ын дарга С.Энхжаргал "Улсын ерөнхий прокурорын тушаал гарсан учраас цагдаа хуулийн байгууллага эрүүдэн шүүж байгаатай холбогдсон гэмт хэргийг АТГ шалгахаар болсон. Энэ хүрээнд шалгаж байгаа. Олон төрлийн нотлох баримт цуглаж байна. Шүүх, прокурор эцсийн шийдийг гаргах байх. Хавтаст хэрэгт авагдсан материалууд аль аль талдаа л бий" гэсэн юм.
Энэ хэрэгт холбоотой гэгдэн хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон ч прокурорын байгууллага зөвшөөрөөгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна