Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ. Өнгөрсөн баасан гарагт тус байгууллагын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Өргөө амаржих газарт ирж Л.Төмөрбаатар даргын тушаалыг танилцуулаад, Хүний нөөцийн албанд нь хүлээлгэн өгсөн байна. Түүний ажлыг одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Дүүрэнбилэг түр орлон гүйцэтгэж байгаа аж.
Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Гэвч тус эмнэлэгт өнгөрсөн тавдугаар сард л гэхэд 2 эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудлууд олон нийтэд мэдээлэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна