Хятадын Чунчин хотод амьдардаг 19 настай охин найзтайгаа хэн нь илүү тэсвэртэй талаар маргаж дасгал хийгээд эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн тухай "AsiaOne" сайт мэдээлж байна.
19 настай Тан нь найзтайгаа хэн нь тэсвэртэй тухай маргаад хоёул ээлжээр сууж босох дасгал хийжээ. Тэрээр "Хэн нь ч хожигдохыг хүсээгүй. Тэгээд хоёулаа хоёр цагийн турш 1000 удаа сууж боссон байсан" гэжээ. Гэтэл энэхүү уралдаанаас хоёр хоногийн дараа Таны хөл нь өвдгөөрөө нугахаргүй болж, шээс нь хүрэн өнгөтэй болсон байна. Улмаар эмнэлэгт үзүүлэхэд булчингийн эсүүд олноор задран үхжиж эхлэхэд үүсдэг рабдомиолиз гэж нэрлэгддэг хүнд хам шинж илэрчээ. Халуун нөхцөлд биеийн хүчний хүнд ажил хийхэд ийм шинж тэмдэг үүсдэг аж.
Улмаар охиныг сайн тоног төхөөрөмжтэй том эмнэлэгт хүргэн эмчилж эхэлжээ. Гэтэл хамт сууж босон өрсөлдсөн найз охин нь мөн адил шинж тэмдэг илэрсэн оноштойгоор хүргэгдэн ирээд эмчлүүлж байгааг олж мэджээ. Эмч нарын хэлж байгаагаар Тан ба түүний найз охин насаар залуу байсан тулдаа харьцангуй гайгүй өнгөрсөн гэнэ. Хэрэв арай ахимаг настай байсан бол бөөрний хурц дутагдалд орж бүр ч таагүй зүйл болох байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна