Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томиллоо

О.Шүрэнцэцэг
2022/09/01

Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15-р хуралдаанаар шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Улмаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмтхэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцжээ.

 Дүүргийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томиллоо. Дүүргийн Засаг дарга асан Д.Эрдэнэбаярын хувьд Засаг даргын орлогч, Засаг даргаар 12 жил ажилласан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч. Тэрээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчөөр 6 удаа сонгогдсон туршлагатай улстөрч юм.

Засаг дарга А.Сүхболдын танилцуулга: 

Боловсрол:

2003 Математик-Физикийн багш мэргэжилтэй.
2012 онд Нийгмийн удирдлагын Магистр. 

Ажлын туршлага: 

2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш
2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер
2012-2020 онд тус сургуульд Захирал
2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх

Сонгуульт ажил 

2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга
2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүн

 



2
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 30 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 38 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 45 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 51 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21