Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.   

Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Samsung гар утас ашигладаг иргэд, харилцагчид NFC технологи дэмждэг бүх төрлийн ПОС төхөөрөмж болон онлайн мерчант дээр ердөө нэг алхмаар, хэдхэн хормын дотор төлбөрөө төлөх юм.

Монгол Улсад 800,000 орчим хэрэглэгч Samsung гар утас ашигладаг.


Харин та хараахан Visa болон UnionPay брэндийн карт эзэмшигч биш бол SocialPay аппликэйшнээс Виртуал кредит эсвэл дебит картыг онлайнаар идэвхжүүлээд Samsung Pay-д холбох боломжтой.

Мөн www.cards.mn-ээр эсвэл өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан Visa болон UnionPay брэндийн биет картыг захиалах боломж нээлттэй байна.


Samsung Wallet-ийн тухай: Samsung Wallet нь Samsung Pay, Samsung Pass болон бусад олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан цогц шийдэл юм. Зөвхөн Samsung-ийн ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдээс ашиглах боломжтой Samsung Wallet үйлчилгээ нь одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй бүс нутагт нэвтэрсэн бөгөөд нийт 160 сая гаруй хэрэглэгчтэй.

Энэхүү хэтэвч нь төлбөр тооцоог хялбар  гүйцэтгэхээс гадна онгоцны тасалбар, гишүүнчлэлийн карт, нийтийн тээврийн карт зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос буюу зөвхөн гар утсаараа удирдах боломжийг олгодог.

Мөн төлбөрийн хэрэгсэл, дижитал хэтэвчид хамгийн чухал үзүүлэлт болоод буй хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг Samsung Knox хамгаалалтын системээр дамжуулан өндөр түвшинд хамгаалдаг нь уг дижитал хэтэвчийн бас нэгэн давуу тал билээ.

Ийнхүү Голомт банк харилцагчдадаа Samsung Pay-ээр төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ боломжийг нээж өгснөөр иргэд болон бизнес эрхлэгчдэд дижитал төлбөр тооцооны цогц орчин бүрдэж, Монгол Улсад төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо томоохон дижитал хэтэвчүүдээр хүртээмжтэй гүйцэтгэх боломжтой боллоо. 

Дэлхийн жишиг Монголын банк 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 54 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20