Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2026 оны тавдугаар сарын байдлаарх төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн хамрагдалт болон авсан тусламж, үйлчилгээний статистик мэдээллийг танилцууллаа.
Тухайлбал, 0–18 насны 1,364,156 хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 21.6 тэрбум төгрөгийг төрөөс даатгалын санд шилжүүлжээ. Харин энэ хугацаанд хүүхдүүдийн авсан 277,707 тохиолдлын тусламж, үйлчилгээний зардалд 22.2 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжүүлсэн байна.
Мөн тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй 569,201 иргэний шимтгэлд 8.8 тэрбум төгрөгийг төрөөс төлж, тус бүлгийн иргэдийн авсан 292,053 тохиолдлын тусламж, үйлчилгээний зардалд 46.7 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас олгожээ.
Түүнчлэн нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 321,581 иргэний шимтгэлд 4.4 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлсөн бөгөөд тэдний авсан 69,641 тохиолдлын тусламж, үйлчилгээний зардалд 7.2 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн байна.
Харин хүүхдээ асарч буй 81,000 эх, эцгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.2 тэрбум төгрөгийг төрөөс төвлөрүүлж, тэдний авсан 36,661 тохиолдлын тусламж, үйлчилгээний зардалд 7.5 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна