Т.Бэгзсүрэн допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, Б сорьц өгөхөөс татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2022/09/01

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр “Тавын даваанд унасан, улсын цолтой нэг  бөхөөс допинг илэрсэн” талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг олон нийтэд мэдээлсэн. 

Шинжилгээгээр Завхан аймгийн Отгон сумын харъяат “Даян” дэвжээний бөх, улсын харцага Т.Бэгзсүрэнгийн А сорьцоос допинг илэрсэн. Т.Бэгзсүрэн тавын даваанд шинэхэн начин О.Түмэнтэй  барилдаж, унасан юм. Тэгвэл Т.Бэгзсүрэн допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, Б сорьц өгөхөөс татгалзжээ.

Түүний хувьд 2011 онд Завхан аймгийн Отгон сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан цол хүртэж улмаар 2013 онд Завхан аймгийн баяр наадамд барилдан зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртэж, 2014 онд Завхан аймгийн баяр наадамд сумын заан Б.Чимэдванданд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Харин 2016 онд “Аймгийн арслан”, 2018 онд “Улсын харцага” цол хүртэж байв.

Улсын харцага Т.Бэгзсүрэн 1992 онд төрсөн, “Даян дэвжээ”, “Хаан даатгал”, ЗХ-325 дугаар ангийн бөх билээ. 

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

     18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.

  • 18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
  • 18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.
  • 18.4.Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.
  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

 



1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
7
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 29 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 37 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 45 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 50 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21