С.Бямбацогт: Дарханы замд өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаагаас үүдэн замын ажил хоцорч болзошгүй

О.Шүрэнцэцэг
2022/09/03

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нар өчигдөр /2022.09.02/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сайд С.Бямбацогт гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж, замын гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээлийн талаар санал солилцлоо. Тэрбээр яамны зүгээс шаардлагатай бүх талаар дэмжихээ илэрхийлж, битум болон цементийг түргэн хугацаанд нийлүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтхэлэхдээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг руу зорчих иргэд, тээвэрчид болон ОХУ-аас Монгол Улс руу ирэх олон улсын ачаа тээвэр зорчдог. Тийм ч учраас олны анхаарлын төвд байдаг. 2019 онд эхэлсэн боловч ашиглалтад орохгүй өнөөдрийг хүрч ард иргэдийн ажил, амьдралд төвөг учруулж бухимдал төрүүлээд удаж байгаа. Тиймээс орон нутаг дахь анхны томилолтоо эндээс эхэллээ. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 5 багц замд 8 компанийн 1500 орчим хүн, 700 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна. Нэг, тавдугаар багцын ажлын гүйцэтгэл сайн, хоёр, дөрөвдүгээр багцын ажил төлөвлөгөөнөөс хоцрох эрсдэлтэй байгаа юм. Болж өгвөл 2022 ондоо багтаан нэг урсгалын хоёр эгнээ замыг нээхээр төлөвлөж байгаа. Санхүүжилт, түүхий эдийн нөөц татан авахад Сангийн яам, Гаалийн ерөнхий газар гэх мэт шат шатны байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Харин бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Авто замын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын барилгын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, хохирлыг нэхэмжлэх талаар хуулийн байгууллагад хандахаа хатуу анхааруулж дараах үүргийг өглөө.

-Иргэдийн аюулгүй байдлын үүднээс авто замд тэмдэг, тэмдэглэгээ тавих -Түр замаа долоо хоног бүр тогтмол засварлаж, арчлах -Далангийн өргөтгөл хийгдэж буй хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч ажиллах -Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажиллах -Гэрээгээр биелүүлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, замын чанарт онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.


2
angry
0
care
1
haha
3
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 4 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 4 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 6 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 9 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 9 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 12 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 12 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 12 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05