Капитал банкны хөрөнгийг 9 дүгээр сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

О.Шүрэнцэцэг
2022/09/14

Татан буулгах ажиллагаа хийгдэж буй “Капитал банк” ХХК-ийн хөрөнгийг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэж байна. Уг дуудлага худалдааны зар нь анх 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Өнөөдөр” сонины №104, 105 (7406, 7407) дугаарт, мөн өдрийн "Өглөөний сонин" сонины “№099 (3654) дугааруудад хэвлэн нийтлэгдсэн бөгөөд хөрөнгийн үнэ, нээлттэй дуудлага худалдааны нөхцөл энэ удаа хэвээр үргэлжлэх юм байна.

Тухайн дуудлага худалдаанд оролцож буй бүх хөрөнгөд хөрөнгийн хөндлөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийсэн бөгөөд нийт 37 ширхэг 22.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө дуудлага худалдаанд оролцохоор зарлагдсан байна.

Дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, Хуучнаар Капитал банкны төв байранд зохион байгуулах гэж байна.

 


Дуудлага худалдаа болох өдөр: 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт.

Бүртгэл: 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цаг хүртэл явагдана.

Дуудлага худалдаа зохион байгуулагдах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, хуучнаар Капитал банкны төв байр.

Дэнчингийн хэмжээ: Хөрөнгийн анхны дуудах үнийн дүнгийн 10 хувь байна.

Дэнчин байршуулах данс: Дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид дэнчин болон багц материал (Хөрөнгийн зурагт танилцуулга, гэрчилгээний хуулбар, дэг г.м)-ын үнэ 30,000 төгрөгийг доорх дансанд шилжүүлнэ.

Хүлээн авагчийн банк:         Хаан банк

Хүлээн авагч:                        Капитал банк БЭХА

Дансны дугаар:                     5219020332

Гүйлгээний утга:                   Овог нэр, регистер

Бүрдүүлэх материалын жагсаалт:

Иргэний хувьд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягт-1А/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Дэнчин тушаасан баримт: /Банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангах дараалал нь болсон төлбөр авагчийн хувьд дэнчинг тавьсанд тооцуулах тухай хүсэлт/;
  • Дуудлага худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оруулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар.

Хуулийн этгээдийн хувьд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Маягт-1Б/;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин тушаасан баримт; /Банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангах дараалал нь болсон төлбөр авагчийн хувьд дэнчинг тавьсанд тооцуулах тухай хүсэлт/;
  • Хуулийн этгээдийг төлөөлж дуудлага худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
  • Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлага худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.

Жич: Дээрх нээлттэй дуудлага худалдаанд оролцож, орон сууц болон хувийн сууц (хашаа байшинг)-ыг худалдан авах ялагчаар тодорсон тохиолдолд үнийн дүнг хуваан төлөх боломжтой.

 

Холбоо барих утас: 80697171, 80205141

 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 29 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 37 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 45 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 50 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21