НДЕГ-ын даргыг албан өрөөндөө мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв

О.Шүрэнцэцэг
2022/09/14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Учир нь түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг иргэдээс өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргажээ. 

Бид энэ асуудлаар өөрөөс нь зарим зүйлийг тодруулахад "  НДЕГ-ын дарга Д.Зоригт "Би энэ 7 хоногт ажлын байрандаа очоогүй. Европын холбооноос зохион байгуулж буй 3 өдрийн семинарт оролцоод, сая тэндээсээ сайдад дуудагдаад ирж байна. Яагаад ийм гомдол өгснийг мэдэхгүй байна. Ер нь ажлын байрандаа архи уух, мөрийтэй тоглох хориотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би ажлын байрандаа мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй. Ер нь мөрийтэй тоглоомын дүрэм журмыг ч мэдэхгүй. Ямар учиртай ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна.  Би одоо ажил руугаа явж байна. Би сая л энэ тухай мэдээллийг сонслоо" гэх мэдээллийг өгч байна.



7
angry
0
care
4
haha
3
liked
2
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21