Д.АМАРБАЯСГАЛАН: БОДИТ БАЙДЛЫГ ИЛТ МУШГИН ГУЙВУУЛСАН


МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "60 тэрбумтай холбоотойгоор иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна" гэсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өчигдөр үдээс хойш МАН-аас иргэн Доржзодовыг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн болохыг онцлов. Энэхүү хүсэлтэд "Манай сонгуулийн штабт иргэдээс ирүүлж байгаа мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд манай намын нэр дэвшигч болон намын нэр хүндийг бүхэлд нь харлуулах зорилгоор зориудаар зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Доржзодовыг яаралтай хамгаалалтад авахын зэрэгцээ энэ асуудлыг бүрэн шалгаж бидэнд болон олон нийтэд мэдээлэхийг хүсье" гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэлэхдээ "Өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, МАН-аас нэр дэвшигчийг зохион байгуулалттайгаар гүтгэж гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ. Тэр дундаа АН, тус намаас нэр дэвшигч Х.Баттулгын штабын зүгээс зориуд зохион байгуулсан эвлүүлэг бүхий нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээж байна. Үүний нэг нь 60 тэрбумын асуудал. Энэ асуудал УИХ-ын ч, орон нутгийн сонгуулиар ч гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудлыг дахин сөхөж байна. Та бүхэн анзаарвал сонгууль бүрээр өрсөлдөж буй нам, нэр дэвшиж буй хүмүүсийн нэр хүндэд халдах байдлаар тус намаас олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой ийм ажил хийж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеэс л эхлэн энэ сэдвийг сөхөж, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас олон нийтэд хүргэх гэж ажилласан. Энэ үеэр гарсан нэг ноцтой яриа бол "Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихвал алчихна даа гэж Ганбаатар хэлсэн" гэдэг яриа юм. Үүний дараа иргэн Доржзодов "Миний амь насанд аюул учирлаа" гэсэн ойлголтыг өөрийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулалттайгаар цацаж эхэлсэн. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз АНУ-д амьдардаг Батмөнх гэгч залуу "Хэрвээ Доржзодовын амь насанд аюул учирвал энэ хариуцлагыг Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд, МАН хариуцах ёстой" гэсэн мэдээллийг тарааж эхэлсэн байдаг.



Үүнтэй ижил төстэй мэдээллүүдийг тэр үеэс фэйсбүүкийн хуурамч хаягуудаас түгээж эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулж иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлага үүссэн. Монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллагууд иргэн Доржзодовыг хамгаалалтад авах зайлшгүй шаардлага гарсан. Үүний эрсдэл нь манай нам, намын нэр дэвшигч дээр ирэх аюул нүүрлэсэн. Тэр сэтгэлзүйг ч АН-аас нэр дэвшигчийн штаб хэдийнэ зориудаар бүрдүүлсэн байна. Хэн нэгэн очоод Доржзодовыг цохиод унагалаа гэж бодоход үүнийг Энхболд хүн явуулж цохиж унагалаа гэх яриаг гаргах, яриаг хүлээж авах сэтгэл зүйг АН-аас аль хэдийнэ бүрдүүлсэн байгаа учраас МАН энэ асуудалд анхаарал тавьсан. Иймд бид ЦЕГ, ТЕГ-т хүсэлт явуулсан. Харин өглөө өглөө фэйсбүүк хуудсаа нээж үзэхэд Зайсангийн Оргил хотхоны гадаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энд Доржзодовыг баривчлах гэж байна,монголчууд аа, цуглаарай, босъё, тэмцье гэдэг уриалга гаргаад явж байхыг харсан.

ЦЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлаас харахад цагдаа нар Доржзодовыг хамгаалалтад авахаар очсон байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан, АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэлийнд байхад нь олсон байна. Түүнийг хамгаалалтад авсан гэсэн мэдээллийг хийсэн. Харин нөгөө талаас Ц.Оюунгэрэлийн зүгээс өгч байгаа мэдээллээр бол "Манай нөхөр АНУ-ын иргэн. Гадаадын иргэнд монголын хууль үйлчлэхгүй учраас цагдаагийнхан Доржзодовыг баривчилж чадахгүй байна" гэсэн мэдээллийг өгч байна. Харьцуулаад үзэхэд бодит байдлыг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг илтэд хууран мэхэлсэн үйлдэл болж байна. Энэ үйлдлийг иргэд, олон нийт анхааралдаа авч, үнэн зөвийг ялгаж салгаж, дүгнэж цэгнэхийг хүсч байна.
Монголынхоо ард түмэнд хандаж хэлэхэд, сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Бид эх орондоо сайхан амьдрах учиртай. Гэтэл ялалтын төлөө улайран ийм хар технологи хэрэглэж байгаа нь монголчуудыг айдсыг төрүүлж байна. Монголын ард түмэн эвлүүлгээр хийсэн нэвтрүүлэгт итгэх бус эвтэй найртай амьдарч, улсынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллах цаг болсон" гэлээ.

Түүний мэдээлснээр 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх түгээсэн хүн нь АН-ын урилгаар ардчиллын суурь зарчмын асуудлаар сургалт хийж байсан Английн нэг эмэгтэй ажээ. Түүний сүлжээн дээр байрлуулсан мэдээллийг АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл монголын сошиал ертөнцөд түгээх үүргийг гүйцэтгэсэн юм байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Түүнчлэн иргэн Доржзодов гэдэг хүний гаргаж тавьсан гар утасны мессэж гэсэн зүйлд ч хариулт өглөө. Тэрбээр "Өөр хүн над руу бичлээ гэж үзэхэд зөвхөн тэр хүний л нэр мессэж дээр гарах ёстой. Гэтэл тэр Доржзодовын өөрийнх нь мессэж дээр Доржзодов гэсэн нэр байгаа. Энэ бол наад захын жишээ" гэв.

Х.Сүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр