Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

O.Аззаяа
1 цагийн өмнө

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм.  Тэгвэл ХААН Банкны санхүүжилт дэмжлэгээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ээс хамтран  16 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнөөдрөөс Сэлэнгэ аймагт 5 хоногийн турш ажиллах гэж байна.

Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг билээ.

20260629143634364475-mceclip0.jpg

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол орныг 4 удаа бүтэн тойрч, нийт 138 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулснаас гадна  хорт хавдрын 690 гаруй тохиолдлыг илрүүлж, 550 гаруй өвчтөнд яаралтай мэс засал хийсэн байна. Түүнчлэн 10 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэгт хамруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

20260629143644112421-mceclip1.jpg

ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тус тус санхүүжүүлж, орон даяар хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг 7-р сард Хөвсгөл, 8-р сард Дорнод аймагт очиж ажиллах юм.

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломж өндөр байдаг. Иймд иргэн бүр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдан, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахыг уриалж байна.

20260629143652150170-mceclip2.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 29 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 35 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 4 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 4 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 6 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27