Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Цагаанчулуут суманд үргэлжиллээ. Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тус сумын 100 гаруй гишүүн, дэмжигчтэй уулзаж, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, E4 стратеги болон eNam 3.0 платформын талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтад оролцогчид алслагдсан хязгаар нутгийн хөгжлийг бодлогын түвшинд онцгойлон анхаарах шаардлагатайг хэлж, ялангуяа хүн ам зүйн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлов.

Түүнчлэн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжилтэд нь үр дүнтэй хяналт тавих чиглэлээр бодитой ажиллах шаардлагатай гэсэн санал, хүсэлтээ илэрхийллээ.

Ажлын айлчлалынхаа үеэр Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Монгол Ардын намын ахмад гишүүн Ч.Дамдинпүрэвийнд зочилж, намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжиллаа. Мөн намын үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, салбартаа манлайлан ажиллаж буй гишүүдэд намын шагнал гардуулан, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэв.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна