Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

O.Аззаяа
1 цагийн өмнө

"Зөв зүйлийн төлөө бид хамтдаа" уриан дор пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороонд зохион байгуулагдлаа.

18 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоо, тэгш боломжийг дэмжих, цаашлаад олон улсын тэмцээн, уралдаанд оролцох шилдэг тамирчдыг тодруулах ач холбогдолтой.
Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон орон нутгийн 13 байгууллагын 200 гаруй тамирчид хөнгөн атлетик, саваа мод шидэлт, зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, парк гольф, суугаа волейбол, гар барилдаан зэрэг төрлүүдэд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.

Тэмцээний нэгдсэн дүнгээр:
-Тэргүүн байр – Хан-Уул дүүрэг;
-Дэд байр – Сонгинохайрхан дүүрэг;
-Гутгаар байр – Хэнтий аймаг;
Мөн суугаа волейболын төрөлд Сонгинохайрхан дүүргийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж, шилдэг тоглогчоор С.Эрдэнэдолгор, С.Баярмагнай нар тус тус шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 24 минутын өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 1 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 1 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 17 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 19 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 22 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 22 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2026/06/28