Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа бүхий говийн бүсийн зөвлөлдөх уулзалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулж дуусчээ. Говийн аймгуудын зөвлөлдөх уулзалтыг КОП17 Үндэсний хорооны Ажлын алба, UNESCO, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), UNICEF, Европын холбоо болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага хамтран зохион байгуулжээ.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон. Ийм үед зохион байгуулсан уулзалтад говийн аймгуудын төрийн байгууллага, иргэний нийгэм, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөгчид идэвхтэй оролцов. Говийн аймгуудын хувьд цөлжилт, газрын доройтлоор улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд унд, ахуйн усны хэрэглээний өсөлт, нөөцийн хомсдол, худгийн хүртээмжийн асуудал илүүтэй хөндөгдсөн байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан, бүс нутгийн тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн КОП17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилга болон сэдэвчилсэн өдрүүдийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтаас гарсан сайн туршлага, санал, зөвлөмжүүдийг нэгтгэн UNCCD COP17 бага хурлын үеэр Монгол Улсын байр суурийг тусгах орон нутгийн зөвлөмж болгон хүргүүлэхээс гадна олон нийтэд түгээхээр төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 1 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 5 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 5 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 8 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 20 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27