ХОЙМОР НУТГИЙНХНЫ СОНГОЛТ: ЭВ НЭГДЭЛ, ЭЭЛТЭЙ БОДЛОГО


"Эвтэй Монгол, ээлтэй төр" бол Энхболд даргын зөвхөн энэ удаагийн сонгуулийн уриа биш. Энэ бол Миеэгомбын Энхболд гэж хүний амьдралынх нь мөрдлөг, уриа гэж ойлгож байна". Хоймор нутагт болсон нэр дэвшигчийн уулзалтыг нээж нутгийнхны итгэлийг хоёронтоо хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний ийнхүү онцлон хэлсэн үгийг цугласан олон халуун алга ташилтаар мялаалаа.

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлж таван намыг зангидаж ажиллахдаа Хөвсгөлийн дөрвөн сайдтай нэг баг болон ажиллаж байсан юм. Тэрбээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч, эх оронч Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан босгосон морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа Хөвсгөлийн ард түмэнтэй уулзсан нь энэ. Эвийн бэлгэдэл болсон хоймор нутгийнхан эеэ зангидаж, эх орноо хөгжүүлэхийн тулд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дараагийн Ерөнхийлөгч хэмээн итгэл үзүүлж байна.


М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эдийн засгийг хоёр дахин өсгөж, ажлын байр, цалин, тэтгэвэр, валютын нөөц, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэн олгох зэргээр иргэддээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлсэн. Нийтдээ 90 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй холбосон. УИХ-ын даргаар нэг жил ажиллах хугацаанд Монгол Улсын парламент анх удаа Ахмад настны тухай хуулийг баталж, ахмадууд "Насны хишиг" авч эхэлсэн, анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуультай болсон гээд ард иргэддээ ээлтэй олон шийдвэр гаргасан. Тиймээс эвтэй Монголыг цогцлоож, ээлтэй төрийг төвхнүүлж чадах Миеэгомбын Энхболдыг дэмжин сонгох учиртайг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолж, эвтэй дөрвөн амьтан "Тумбааш" бурхны хөргийг хөвсгөлчүүдийнхээ өмнөөс дурсгав.


Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний зөвшилцлийн механизмыг бий болгож ажиллахаар тусгасан. Хоймор нутгийг хөгжүүлж буй нэг чухал салбар бол аялал жуулчлал. Хөвсгөлчүүдийн төдийгүй Монголын, цаашлаад дэлхийд гайхагддаг байгалийн хосгүй үзэсгэлэнт Хөвсгөл далайг хамгаалах асуудлыг төрийн бодлогоор дэмжих учиртай. Тиймээс Хөвсгөл далайг төрийн тахилгатай болговол илүү өндөр төвшинд хамгаалах боломж нээгдэхийн зэрэгцээ зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэхэд шинэ гарц, боломж нээгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 5 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 9 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 10 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 11 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр