Ж.Сандагсүрэн: Ослын бичлэгийг олон нийтэд ил болгох талаар Тээврийн Прокурор зөвшөөрөөгүй гэдэг ташаа мэдээлэл

Н.Мижидмаа
2022/10/19

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны хойд замд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон осол”-той холбоотой асуудлаар өнөөдөр /2022.10.19/ Тээврийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал зохион байгуулсан.

Тус хурлаар тухайн ослын бичлэгийг олон нийтэд үзүүлнэ гэсэн боловч прокурор зөвшөөрөл олгоогүй тул үзүүлэх боломжгүй болсон талаархолбогдох албан тушаалтнуудаас мэдээлсэн. Тэгвэл энэ талаар тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

“Олимп” хотхоны хойд замд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон ослын бичлэгийг олон нийтэд үзүүлэх зөвшөөрлийг прокурорын байгууллагаас өгөөгүй талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Энэ талаар тодруулбал?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар  зүйлд заасны дагуу мөрдөх байгууллагаас тодорхой хэргийн талаар олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл авах хүсэлтийг прокурорт ирүүлсэн тохиолдолд тухайн хэрэг, материалаас нийтэд мэдээлэх гэж хүсэж байгаа баримт, материалыг прокурор хянаж танилцсаны үндсэн дээр зөвшөөрлийг олгодог.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “ослын бичлэгийг олон нийтэд ил болгох талаар Тээврийн прокурор зөвшөөрөөгүй” гэсэн нь ташаа мэдээлэл, тус прокурорын газарт ослын бичлэгийг олон нийтэд үзүүлэх талаар албан ёсны хүсэлтийг мөрдөх байгууллагаас ирүүлээгүй. Харин 15 цаг 35 миунтанд Тээврийн цагдаагийн газраас  ослын бичлэгийг ил болгох талаар хүсэлтийг албан ёсоор ирүүлснийг прокурор холбогдох баримт, материалыг хянаад, мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгосон.

Энэ хэрэг одоо ямар шатанд шалгагдаж байгаа вэ, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байгаа талаар олон нийтийн дунд нэлээдгүй шүүмжлэл өрнөж байна?

-Осолд өртсөн хүүхдүүдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн эхний дүгнэлтүүд гарсан. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэж, холбогдох баримт материалуудыг хянаад, осолд өртсөн хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч нараас дахин шинэ баримтуудыг авч нэмэлт шинжилгээг хийлгэхээр шийдвэрлэсэн. Бусад мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байна.


5
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 36 минутын өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 39 минутын өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 2 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 3 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26