Математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон байна. Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 оноо авсан байна.
100 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд, НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од 800 оноо авчээ. Харин биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна. Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна