“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Монгол Ардын намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Б.Ганзориг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Ц.Баянбаатар, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа болон холбогдох албаны төлөөлөл ажиллав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм.

Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд амьжиргааны нөхцөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар санал хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ. Тухайлбал, тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын амьдралын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих, иргэдийн татварын ачааллыг бууруулах, намын залуучуудын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авах шаардлагатай талаар саналаа уламжилсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 1 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 3 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 21 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 23 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 23 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр