Монгол Ардын Намаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллалаа. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Х.Эрдэнэбулган, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Н.Булгантуул, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Т.Ням-Осор, Дархан-Уул аймгийн аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Ганзориг, тус аймгийн МАН-ын Тэргүүлэгч Я.Бат-Очир, Орхон сумын Намын хорооны дарга Б.Түмэнцогт болон сумын намын гишүүд, дэмжигчид, малчин иргэд оролцов.

Малчид бэлчээрийн доройтол, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бүтээгдэхүүний борлуулалт, дэд бүтэц, залуу малчдыг дэмжих бодлого зэрэг асуудлыг хөндөн ярьж, эдгээрийг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Нарлаг Монголын малчин” хөтөлбөр нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд илүү үр ашигтай оруулах, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжихэд бодит үр дүн авчирна гэсэн хүлээлт өндөр байгаагаа илэрхийллээ.

МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын хөгжлийг зөвхөн түүхий эд нийлүүлэх бус, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, экспортын боломжтой салбар болгон хөгжүүлэх нь төрийн бодлогын чухал зорилтын нэг гэдгийг онцолж, аяны хүрээнд иргэдээс гарч буй санал санаачилгыг бодлого, шийдвэрт тусган ажиллахыг тэмдэглэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна