Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын Туул голын усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрч айл өрх, аж ахуй нэгж байгууллага усанд автах эрсдэл үүссэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны ажилтан албан хаагчид ойролцоох айл өрхүүдэд нүүх мэдэгдлийг хүргүүлэн, амралтын газраар үйлчлүүлж буй иргэд болон голын эрэг орчмын аялал зугаалгаар зорчиж буй иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна