Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудын нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол байна. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр. 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. Гэтэл энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг АТГ-т хандаж, хүргүүлсэн.
Бичлэгээр үзэх:
Сэтгэгдэл (10)