Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ

Б.Нямсүрэн
4 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулах тухай хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо миний бие Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурж байсан.

Анх 2003 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийсний эцэст хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдааны асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь “Чайна энержи коксжих нүүрс” компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, эхний ачаатай галт тэргийг хөдөлгөх түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна.

Энэхүү нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр нийт 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэх, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэх,  зөвхөн төмөр замын тээврээс 3,7 тэрбум долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Мөн хоёр улсын тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Тус тунхаглал хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.

Түүнчлэн жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх техникийн үзүүлэлт, технологийн  чадамж бүхий 1-р зэрэглэлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтыг сайжруулж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн, бүрэн хүчин чадлаар ажиллуулах суурь бололцоо, эхлэлийг тавьж байна.



0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 3 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 3 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 3 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 4 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 5 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 6 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 7 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 7 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 7 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 7 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 9 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 10 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр