​Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж

Н.Мижидмаа
2022/12/01

Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг анх 2020 оноос эхлэн санаачилж, Америкийн Нэгдсэн улсын төрийн бус байгууллага “Spirit of America”-аас санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийг санаачлагч Ч. Бямбасүрэн нь сэргээгдэх эрчим хүчээр АНУ-д сурч төгссөн бөгөөд анх говь нутагт ногоо тарих боломжтой гэдгийг олж харсан. Нар, салхины хосолсон энергиэр ажиллах энэхүү гүний худаг, хүлэмж баригдсан нь нутгийн ард иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод нэмэр түлхэц болж байна. Гүний худгийн хувьд ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангах юм.

Төслийг санхүүжүүлэгч “Spirit of America” ТББ-ын Данни Сантос: “Хүлэмж баригдсанаас хойш 3 сарын дараа очиж үр дүнгээ харахад иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, нэмэлт орлого олох боломжийг олж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн.”

Хоршооны дарга Л. Бурмаа: “Энэ төслийн үр дүнд 100кг өргөст хэмх, 10кг гаруй улаан лооль борлуулаад байна.  Хөрс тордох ажлаа сайн хийвэл энд ургахгүй ногоо гэж байхгүй.”

Төслийн бас нэгэн зорилго нь аль ч нутагт энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн 10 айл өрх хамтарч гүний худгаа бариад хүнсний ногоогоо тариалж эрүүл хоол хүнс хэрэглэхийг бусад говь нутагт аймгууд болон бүх аймгууддаа уриалж байна.

Өмнөговь аймгийн Жаргалант сумын иргэд санхүүжүүлэгч Spirit of America, усны тоног төхөөрөмж нийлүүлсэн “Хишиг юниверс”, хүлэмжийг нийлүүлсэн “Мөнх ногоон тал” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж байна.



0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 43 минутын өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 49 минутын өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 56 минутын өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 19 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 19 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 19 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 20 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 20 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 22 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 22 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 22 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 22 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 23 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ Өчигдөр
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана Өчигдөр
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр