​Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

Н.Мижидмаа
2022/11/30

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийлээ.

        Энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг улам батжуулсан, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өмнөх уулзалтуудын үед яригдсан асуудлуудыг шийдсэн, цаашдын тодорхой тохиролцоонд хүрсэн, халуун дотно, нөхөрсөг байдалд явагдлаа. 
       Айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны уулзалт хийж, дэлхий болон, олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сорилт, хоёр орны болоод батлан хамгаалахын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцсан юм. 
        Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ нь түүхийн уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөрш улсууд бөгөөд эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны нэн тааламжтай түвшинд хөгжиж буйг онцлоод, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалууд, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хоёр талын хамтарсан цэргийн сургалт, дадлага явуулах, БНХАУ-ын БХЯ-наас манай улсын зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг тухайгаа илэрхийлж, цаашид Цэргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах, туршлага солилцох зэргээр өргөжүүлэх, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургуульдаа суралцах боломжгүй байгаа оюутан, сонсогчдын сургалтыг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр орны Батлан хамгаалахын найрамдлын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг үргэлжлүүлэх” зэргийг илэрхийлсэн.
       БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вей Фөнхө хэлсэн үгэндээ “Хоёр орон жаргал зовлонгоо хуваалцах уламжлалт нөхөрсөг, найрсаг түншийн харилцаатайг хэлж, хоёр орны удирдагчдын зүгээс хамтын ажиллагааны бүхий л талын бодлогыг явуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ижил тэгш хөгжиж байгааг онцолж, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин хөгжиж буйг нотлон, цаашид стратегийн яриа, хэлцээгээ тогтмолжуулах, хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудаа үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хил хамгаалах харилцааг өргөжүүлж, цэрэг-техникийн тусламжаа нэмэгдүүлнэ” гэдгээ харилцан илэрхийлсэн юм.
       Батлан хамгаалахын сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дээр дурьдсанчлан 2020 оноос дэгдсэн цар тахлын амаргүй цаг үед 4 дэх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь хоёр орны болоод тэр дундаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг илтгэн харуулсан нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.159.212
2022/12/01
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Засаг дарга нар: Малчдын хотноос малыг маш хямд авдаг, төлөг 100 мянган төгрөг хүрдэггүй 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн анхан шатны удирдлагуудыг бодитоор дэмжих боломжийг бүрдүүллээ 21 цагийн өмнө
Э.Болд-Эрдэнэ: Зургаан мэргэжил эзэмшиж, давхар ажил хийхдээ хэзээ ч шантарч үзээгүй 21 цагийн өмнө
Д.Сумъяабазар: Өнөөдрийн бэрхшээл 2040 онд илүү олон, илүү хатуу болно 21 цагийн өмнө
ХЭҮК: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдсон хоригдогч байхгүй 22 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж хална 22 цагийн өмнө
Д.Отгонбат: Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй Өчигдөр
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно Өчигдөр
Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэн шийдвэрлэв Өчигдөр
5 сая ХҮРТЭЛ төгрөгийн хөнгөлөлт зөвхөн энэ амралтын өдрүүдээр Өчигдөр
БЗС: Б.Энхбаяр тэргүүтэй дөрвөн хүн магадлан итгэмжлэгдээгүй сургуульд сурчээ Өчигдөр
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ Өчигдөр
Тодруулга: Орон нутагт төлөг 60.000-100.000 төгрөгийн ханштай байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулсан Өршөөлийн хууль баталсан гашуун түүх манайд бий Өчигдөр
Нөхөртэйгээ маргалдаж, уурандаа ус цацсаны улмаас цахилгааны залгуурт маас үүсгэж, гурван гэр шатжээ Өчигдөр
Хохирогч: Байр, хашаа байшингаа дэнчин тавьж тоглосоор 38 сая төгрөг алдсан Өчигдөр
Ангиараа зугаалж явсан хүүхдүүдээс нэг нь голын усанд энджээ Өчигдөр
С.Одонтуяа: Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байна вэ Өчигдөр
П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 төхөөрөмж авахаар төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгуулсан 2023/06/09
Тусгай сангуудаас улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс санхүүжих ёстой юу? 2023/06/09