Энэ жил дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлын орон сууц барихаар төлөвлөж байна

О.Шүрэнцэцэг
2022/08/15

Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ. 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөх нөхцөл байдал үүсдэг гэдгийг тэрбээр тодотгосон юм. Түүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь иргэд 1 барилга дээр 2 болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх хандлага түгээмэл. Тэр тусмаа 1 давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн юм. 

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэхүү ажилд ихээхэн анхаарал тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ. Харин төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн асуудлыг хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон хэдий ч нийслэлийн зүгээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа. 

Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны 4 давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах саналыг гаргалаа. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг… зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, оруулж ирэхийг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 5 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 5 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 7 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 10 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 10 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 13 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 13 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 13 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05