Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих уриалга гаргалаа


Орхон аймгийн Жижиг дунд бизнесийн хөгжил ба бизнес түншлэл-уулзалт хэлэлцүүлэг яг одоо өрнөж байна.

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжих ААН-үүдийн шийдвэр гаргах төвшний төлөөлөл, бодлогын төвшинд төрөөс холбох, харилцан мэдээллээ нээлттэй ил тод солилцох, тулгарч буй асуудлаа хамтдаа олж, арга замаа тодорхойлох нь энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн зорилго юм.

Орхон аймаг баялаг бүтээгч аймаг. Уул уурхайгаас гадна, оёмол бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, эрүүл мэндийн ундаа гээд бүхий л салбарт хөдөлмөрлөж, баялаг бүтээгчид олон бий.

Уулзалтад ирсэн зарим ААНБ-ууд хоол хүнс, сүү цагаан идээ, хөдөлмөр хамгаалах хувцасны нийлүүлэлтээр хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Эдийн засаг хүнд энэ цаг үед орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд бизнес эрхлэгчдээ дэмжиж, хамтарч ажиллавал томоохон дэмжлэг болно.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12