ТАНИЛЦ: Нүүрсний хулгайг илрүүлэх шалгалт анх 2013 онд хийгдэж, НОЦТОЙ зөрчлүүдийг илрүүлж байжээ

Өнөрцэцэг
2022/12/08

 Гашуунсухайт боомтоор экспортлож буй нүүрсний хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай хяналт шалгалт хийх, бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, БНХАУ-ын гаалийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ

ШАЛГАЛТ НЭГ: 379 мянган тонн нүүрсэнд экспортын бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй аж

Гаалийн ерөнхий газрын дарга, Эрүүгийн цагдаагийн албаны даргын 2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хамтарсан  удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын таван гаалийн улсын байцаагч, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны таван алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2013 оны нэгдүгээр сарын 22-ноос 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллуулан Гашуунсухайт боомтоор экспортоор гарсан нүүрсний бүрдүүлэлтэд шалгалт хийжээ. 

Шалгалтын хүрээнд 2010 оноос 2011 оны долдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Гашуунсухайтын боомтоор экспорлогдсон нүүрсийг БНХАУ-ын Ганц модны боомтод бүртгэн хүлээн авсан нүүрс ачсан тээврийн хэрэгслийн мэдээллийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас гаргуулан Монголын гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, Гашуунсухайт дахь гаалийн газрын хилээр гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэвтрүүд, мөн хил хамгаалах байгууллагын бүртгэлийн мэдээлэлтэй тээврийн хэрэгслийн дугаар нэг бүрээр тулган шалгалт хийсэн байна.

Шалгалтаар нийт 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй аж. Нийт бүрдүүлэлт хийсэн нүүрсний хэмжээг БНХАУ-д хүлээн авсан нүүрсний хэмжээтэй нэг бүрчлэн тулган шалгахад 9178 тээврийн хэрэгслээр 53 мянган тонн нүүрсийг гаальд дутуу мэдүүлж гаргасан нь тогтоогджээ. Уг асуудлыг нягтлан шалгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10/13 тоот дүгнэлтээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэст харъяаллын дагуу шилжүүлсэн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон байна. 

 ШАЛГАЛТ ХОЁР:   2013-2017 оны хооронд  2527 машин 17,149 удаа хоосон улсын хилээр гарчээ

УИХ-ын гишүүн асан Л. Энхболдын 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн Тавантолгойн орд газраас 268,000 тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг Сангийн сайд асан Ч. Хүрэлбаатарын 2018 оны 109 тоот тушаалаар байгуулагдсан. Тус ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга асан Б.Онон, тус газрын орлогч дарга асан Л. Очгэрэл нар ажиллажээ. Мөн дээрх ажлын хэсгийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг байгуулан бүрэлдэхүүнд нь Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан нэгжийн 14 алба хаагчийг ажиллуулж, Гашуунсухайт дахь гаалийн газарт хоёр удаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод нэг удаа томилолтоор ажиллуулан холбогдох мэдээ, баримтыг бүрдүүлж, харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, гаалийн үйл ажиллагааны технологийг газар дээр нь очиж шалган хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлжээ.         

Дэд ажлын хэсэг 2018 оны зургадугаар сарын 05-ны өдрөөс зургадугаар сарын 31-ний өдрүүдэд ажиллахдаа 2013-2017 онуудад Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бүртгэл, бичиг баримтуудыг шалгасан байна. 

Дээрх ажлын хэсгүүдийн шалгалтын үр дүнг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт танилцуулж, 290 хуудас баримтын хамт хавсралтаар хүргүүлсэн байжээ.  Мөн ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудын талаар 2018 онд тухайн үеийн  Засгийн газрын хуралдаанд танилцуулга, мэдээлэл хийж байсан аж. 

Дээрх шалгалтаар Гашуунсухайт боомтоор 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 компанийн 2527 машин 17,149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэл байгаа нь нүүрстэй гарсан байх магадлалтай тул шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд албан тоотоор шилжүүлсэн.

ШАЛГАЛТ ГУРАВ: Хууль бусаар гаргасан нүүрс, уг үйлдлийг гардан зохион байгуулсан албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ

Гаалийн шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлсэн цахим бүртгэлийн хяналт, Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, удирдлагын төвийн оролцоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард Гашуунсухайтын боомтоор хууль бусаар гаргасан нүүрс, уг үйлдлийг гардан зохион байгуулсан албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс тавдугаар сарын 03-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд “Монпропа холдинг” тээвэрлэгчийн нүүрс тээврийн таван автомашины хил нэвтэрсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс хяналтын камерын бичлэгээр баримтжуулан шалгахад тухайн тээврийн хэрэгслүүд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн мэдээлэл байгаагүй байна. Нэр бүхий “Монпропа холдинг” ХХК-ний тээврийн хэрэгслүүд нь “Ханбогд инженеринг” ХХК-ний хяналтын бүсийн пүүний мэдээллийг шалгах гэхэд мэдээллүүдийг устгасан байжээ.

Шалгалтын ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтоор экспортлосон нүүрсний бүртгэл, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтуудыг шалгахад:

  • Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор 2021 оны аравдугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хооронд Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай урьдчилан тохиролцон Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, нүүрс хууль бусаар тээвэрлэн улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг тогтоож шуурхай хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг Сангийн сайдад танилцуулжээ. 
  • Хууль бус үйлдэлтэй холбоотой байж болзошгүй Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбаярт гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харъяаллын дагуу шалгуулахаар  дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 01-2/1128 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлж байжээ. 
  • Гаалийн Ерөнхий газрын ажлын хэсэг тухайн боомтод ажиллаж байх үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар 0131 дүгээр ангийн 4 алба хаагчийг, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын нэгжээс Цагаанхад дахь гэрээт цагдаагийн хэлтсийн 5 алба хаагчийг албанаас нь түдгэлзүүлэн шалгах болсон талаар албан бусаар мэдэгдэж байсан.

Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Маодао боомтын нүүрсний экспорт/импортын статистик зэрэгцүүлэлт: 


Он

Гашуунсухайт боомтын экспортийн тоо хэмжээ, /сая тонн/

Маодао импортын тоо хэмжээ, /сая тонн/

Статистик зөрүү, /тонн/

МУ-ын экспортын үнийн дүн /мян.ам.доллар/

2013

10.77

10.57

194.9

758,880.86

2014

11.70

11.83

-131.7

610,402.87

2015

6.17

6.24

-79.1

291,428.61

2016

12.84

12.87

-22.5

604,424.26

2017

17.17

17.25

-80.1

1,499,464.51

2018

18.15

18.11

35.3

1,824,750.28

2019

20.49

20.36

131.2

2,058,671.69

2020

14.74

14.71

28.3

1,290,904.49

2021

6.92

7.19

-266.0

1,589,486.22

2022.III

10.72

10.39

329.2

2,763,941.78

Дээрх шалгалтуудын дүнгээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар болон Хөх хот, Урумч хотын гаалийн байгуулага болон гаалийн цагдаагийн албатай хоёр удаагийн уулзалт, мэдээлэл авах дөрвөн удаагийн албан бичгээр харилцжээ. Гэвч эдгээр байгууллагуудаас албан ёсны хариу ирүүлээгүй,  зөвхөн нүүрсний импортын бүрдүүлэлтийн статистик мэдээллийг ирүүлсэн боловч хилээр оруулсан нүүрстэй тээврийн хэрэгслийн мэдээллийг ирүүлээгүй, манай талд дээрх мэдээллийг өгөх боломжгүй талаар Гаалийн ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст удаа дараа утсаар болон цахим сүлжээгээр мэдэгджээ. 




9
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 34 минутын өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 2 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 2 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 2 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 3 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 16 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 17 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 17 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 17 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 17 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 20 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 20 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 21 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 22 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 22 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 23 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 23 цагийн өмнө