​Өмнөговь аймгийн иргэдэд уул уурхайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх өгөгдөлд түшиглэсэн 28 сургагч багш бэлтгэгдлээ

Admin
16 цагийн өмнө

Дэлхийн банк группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Уул уурхайн өгөгдөл, мэдээлэлтэй ажиллах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Оролцогчид хоёр өдрийн турш уул уурхайн салбарын онцлог, орлогын менежмент, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглалтай холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн эх сурвалжууд, тэдгээрийг дүгнэн шинжлэх, орон нутгийн иргэдэд ойлгомжтойгоор дүрсжүүлэн хүргэх, насанд хүрэгчдэд багшлах ур чадвар, өгөгдөлтэй ажиллах ёс зүй зэрэг өргөн агуулгын хүрээнд онол, практик хослуулан суралцлаа.
Сургалтанд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой, Энержи ресурс, Хүрэн толгой коал майнинг, Платиниум ланд, Гашуун сухайт авто зам, Терра энержи зэрэг компанийн төлөөллүүд, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, Мөнх ногоон галба ТББ, Хөгжлийн шийдэл ТББ, Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл, аймгийн залуучуудын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Улаанбаатар хотоос Tovch.mn, Business.mn сайтын редакторууд, УУХҮЯ-ны хэвлэлийн ажилтан, Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл оролцсон.
Сургалтын төгсгөлд, оролцогчид сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд өгөгдөл, мэдээлэл цуглуулан түүнийгээ дүгнэн шинжилж, иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх дүрсжүүлэлтийн арга ашиглан өгөгдөл, мэдээллээ дүрсжүүлж, сурсан мэдсэнээ тайлагнан шалгалт өгч сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
Цаашид тус хөтөлбөр нь олон талт оролцогчдыг хамарсан сургагч багш нарын хамт 6 сарын турш өгөгдөлд түшиглэсэн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт өрнүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өгөгдөл ашиглах сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
“Хөгжлийн төлөөх ил тод байдал” олон улсын хөтөлбөр нь BHP Сан-тай хамтран ил тод байдал, нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад 2019 оноос хэрэгжиж байна. Одоогийн байдлаар, өгөгдөл ашиглах чадавхийг бэхжүүлэх 20 гаруй арга хэмжээ, өгөгдлийн тэмцээн зэргээр дамжуулан төр, хувийн хэвшлийн 500 гаруй өгөгдөл хэрэглэгч (үүнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, судалгаа шинжилгээний байгуулагууд, их дээд сургуулиуд, залуусын төлөөлөл зэрэг багтаж байна)-д хүрч ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 8 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 13 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 16 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 17 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 19 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 21 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10