"Изинис Эйрвэйз" ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргалаа


МЭДЭГДЭЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Aviationsource Limited Co.Ltd-ийн цахим хуудас дээр “Eznis Airways Accused of Transporting Military Supplies to Russia” нэртэй мэдээ нийтлэгдсэн. Тус мэдээнд өөрийгөө нууцалсан этгээд "Изинис Эйрвэйз" ХХК-ийн агаарын хөлгөөр ОХУ-руу зэр зэвсгийн чанартай зүйл тээвэрлэх гэж байгаа тухай мэдэгдсэн хэмээн бичжээ. Тус мэдээлэл нь огт үндэслэлгүй хуурамч мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

"Изинис Эйрвэйз" ХХК Boeing загварын хоёр агаарын хөлөгтэй бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой A330-200 маягийн өндөр хүчин чадалтай агаарын хөлгөө хүлээн авсан ба олон улсын ачаа тээврийг гүйцэтгэж байна. Олон улсын ачаа тээвэр хийж эхэлсэн цаг үетэй давхцаад ийм мэдээллийг түгээж байгаад харамсаж байна.

"Изинис Эйрвэйз" ХХК нь олон улсын агаарын тээврийн бүх процедур, шаардлагыг бүрэн хангаж ажилладаг байгууллага юм. Олон улсын хэвлэл мэдээллийн дэг журам, ёс зүйг зөрчсөн тус компанид бид уучлалт гуйж залруулга хийхийг шаардсан албан бичиг хүргээд байна. Шаардлагатай бол бид олон улсын шүүхэд хандана. Учир нь энэхүү болчимгүй үйлдэл нь манай компани, үндэсний агаарын тээврийн салбар төдийгүй Монгол улсын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо.



“Изинис Эйрвэйз” ХХК нь А330-200 агаарын хөлгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Лондон болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлтэй давхар даатгагчдад 100 хувь даатгуулсан бөгөөд эдгээр давхар даатгагчид нь Европын Холбооны Улс болон Их Британийн Нэгдсэн Вант Улсын хууль, дүрэм журам, санкцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Европын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн Нэгдсэн Вант Улсуудаас Орос, Украйны дайны эсрэг тавигдаад буй санкцын хүрээнд агаарын тээвэрлэгч компани ачаа тээврийн зориулалтын онгоцоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт бууж, хөөрөх нислэг үйлдэх нөхцөлд даатгуулагч нь нислэг үйлдэхээс өмнө даатгагч болон давхар даатгагчдад COUNCIL REGULATION (EU) 2022/576 болон The Russia (Sanctions) (EU Exit) (Amendment) (No. 15) Regulations 2022-ын дагуу ачааны жагсаалтыг илгээн зөвшөөрөл авах үүрэг хүлээн, талууд уг харилцааг гэрээгээр баталгаажуулсан.  

“Изинис Эйрвэйз” ХХК нь уг гэрээний үүрэг, хариуцлагынхаа дагуу Оросын Холбооны Улс руу нислэг үйлдэхийн өмнө даатгагчдад харилцагчаас ирүүлсэн ачаа тээврийн жагсаалтыг давхар зориулалтаар ашиглаж болох эсэхийг  шалгуулахаар илгээсэн бөгөөд давхар даатгагчдын зүгээс уг жагсаалт дахь зарим ачаа нь санкцын шаардлагыг зөрчиж болзошгүй хоёрдмол шинж чанартай хэмээн үзсэн тул манай компани нь А330-200 агаарын хөлгөөр Оросын Холбооны Улс руу нислэг үйлдээгүй болно.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус нислэгт 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэгдсэн гэж нийтлэгдсэн нь ташаа мэдээлэл болно. 2022 оны 11 дүгээр 30-ны өдрийн тус нислэгт 5 багц нийт 28 тонн транзит ачаа Бээжин-Улаанбаатар чиглэлд тээвэрлэгдсэн болно.  

“Изинис Эйрвэйз” ХХК

2022.12.15


2
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 8 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 13 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 16 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 17 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 19 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10