​Батлан хамгаалах яам амжилтаа ахиулав


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь өнгөрөгч тавдугаар сард яамдын 2021 оны үйл ажиллагааг дүгнэхэд Батлан хамгаалах яам ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдыг тэргүүлж ажиллажээ. Тодруулбал ЗГХЭГ-аас яамдыг жил бүр “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ”, “Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ”, “Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ” гэсэн гурван чиглэлийн хүрээнд 10 үзүүлэлтээр үйл ажиллагааг дүгнэдэг байна. Эдгээр шалгуур үзүүлэлтээр Батлан хамгаалах яам 2021 оны “Шилдэг яам”-аар шалгарчээ.

Мөн Авлигатай тэмцэх газраас явуулдаг Шударга байдлын 2022 оны үнэлгээгээр ч тэргүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газартай хамтран Зэвсэгт хүчний Жанжин штаб, харьяа 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 6 мянга гаруй алба хаагчдыг оролцуулсан цуврал сургалтуудыг Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ. Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг чадавхжуулах зорилгоор Батлан хамгаалах яамнаас тогтмол сургалтуудыг зохион байгуулж ирсэний үр дүнд өнгөрсөн жил Шударга байдлын үнэлгээгээр 14 дүгээр байрт байсан үзүүлэлтийг урагшлуулж, энэ онд тэргүүлжээ.


1
angry
0
care
2
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 39 минутын өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 6 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 8 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 9 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 12 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10