Хүйтний улиралд виног халааж уух нь дархлаа дэмжиж, хүний захын судаснуудыг сайтар тэлж өгдөг. Ингэснээр маш хурдан дулаацдаг төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тэгвэл шинэ жилийн баярын ширээгээ халуун виногоор чимэх амттай жорыг танд хүргэж байна.
Орц:
1. Чихэрлэг улаан дарс 1 ширхэг /Kindzmarauli дарс нь өөртөө чихэрлэг амттай тул Cocktail хийхэд хамгийн гоё болдог/
2. Жүрж 1 ширхэг
3. Синнамон
4. Лимоны хальс 1/2
5. Сахар 3 х.х
6. Синнамон 1 ширхэг эсвэл нунтаг байж болно
7. Далиу 1 ширхэг
Хийх арга:
• Kindzmarauli дарсаа уух хэмжээгээрээ төмөр саванд хийнэ
• Дарсаа 80-90 хэм болтол халаана / Буцалгаж болохгүй /
• Халаасан дарсан дээрээ бэлдсэн орцуудаа нэмж таглаад 30мин орчим байлгана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна