Нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Н.Мижидмаа
2023/01/11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун аймгуудын нутгийн нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгороор -27…-32 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хурэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон голын хөндийгөөр -17…-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -24…-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3…+2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тулга: Хоёр уулчны асуудлаар Непал улсын ЗГ-т хандсан, буцаж буусан нэг уулчны нүд нь юм харахгүй байгаа юм билээ 32 минутын өмнө
"Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ орчмын замыг хааж, засна 1 цагийн өмнө
"Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ бий" 1 цагийн өмнө
Ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ 1 цагийн өмнө
​Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2 цагийн өмнө
Анхааруулга: Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 2 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна 3 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
96 настай Б.Батаа: Эмээ нь эхээс долуулаа ч хорвоогийн жамаар ганцаараа үлдсэн, залуудаа хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахыг л мөрөөддөг 4 цагийн өмнө
Гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна 5 цагийн өмнө
Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан 5 цагийн өмнө
Ш.Адьшаа: Хувийнхаа мөнгөөр сэтгүүл тарааж болохгүй юм уу 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн газар: Зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байна 20 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 20 цагийн өмнө
​Б.Пүрэвдорж: Том том сэтгүүл хийж тараах 300 сая төгрөг надад байхгүй 20 цагийн өмнө
“МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна 20 цагийн өмнө