Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Н.Мижидмаа
2023/01/11

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2023.01.11) “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байна. Улмаар манай улсын инфляц 2022 онд 14.8 хувьтай гарсан. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл үүссэнээр импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. БНХАУ-д дотоодын цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлж, эдийн засгаа эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нь дэлхийн зах зээлд шатахуун, эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдэх хүлээлтийг бий болгоод байна.

Цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 авто бензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, cөpөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох шаардлага тулгарч байгааг салбарын сайд хэллээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" гэж тус тус заасныг үндэслэн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл 5 зүйлтэй бөгөөд 1,2 дугаар зүйлээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, инфляцыг тодорхойлогч хэрэглээний сагсанд томоохон хувь эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгох, 3 дугаар зүйлээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0-5 хувиар гэж хязгаар заасан байгааг 5 хувь гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлээр хууль дагаж мөрдөх хугацааг заасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлт, сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг салбарын сайд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 7 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 7 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 8 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 9 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 10 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 11 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 11 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 11 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 11 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 13 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 14 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр