ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ процессийг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байгаа. Нийт хүүхдийн 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхдэд олгоно. Харин өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөлд оруулсан. Цаашид халамжаас хөдөлмөрт аяныг тооцоо судалгаатай шийднэ. Хүүхдийн мөнгөө хэрэгцээндээ зарцуулдаг нь 70 хувь нь байсан бол 30 хувь нь хадгаламжид хийж байна гэдэг судалгаа ковидын үед гарсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна