Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн үед аврах ажиллагааны үе шат дуусч байна


Туркийн ойрын түүхэнд хамгийн аймшигтай газар хөдлөлт болсон энэ удаагийн сүйрлээс яг 7 хоногийн дараа аврагчид нуранги доороос 13 настай хүүг аварлаа. Хатай мужид 182 цагийг барилгын бетонон нуранги доор өнгөрүүлсэн өсвөр насны охиныг авран түргэн тусламжийн машинд хүргэхийн өмнө аврагчийн гараас атгасан байна.  Нэг хотод аврагчид нэг гэр бүлийн эмээ, ээж, охин хоёрт хүрэхийн тулд хонгил ухжээ. Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Адъяаман хотод Мирай хэмээх залуу охиныг эсэн мэнд гаргаж чаджээ. Кахраманмарас мужид 10 настай охиныг эсэн мэнд аварсан гэхчлэн таатай мэдээлэл байна. 

Гэвч цаг өнгөрөх тусам хүмүүсийн амьд үлдэх магадлал улам буурч буй тул олон улсын аврагчид Турк дэх аврах ажиллагааг дуусгах тал дээр санал нэгджээ. Польшийн зарим аврагчид лхагва гарагт буцахаа мэдэгдсэн тул бусад багууд ч эрлийн ажиллагааг дуусгахад бэлдэж эхэлжээ. 

Сирийн сүйрсэн Алеппо хотод тусалж буй НҮБ-ын тусламжийн багийн ахлагч Мартин Гриффитс аврах ажил дуусах шатандаа орж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Одоо хүмүүнлэгийн үе шат буюу эдгээр хүмүүсийг орон байр, сэтгэл зүй, нийгмийн халамж, хоол хүнс, сургуульд сургах, ирээдүйн мэдрэмжээр хангах зэрэг үүрэг хариуцлагын асуудлууд л үлдлээ гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 Эх сурвал: Ройтерс агентлаг

Гэрэл зураг: Аврагчид Туркийн Хатай хотод 13 настай Турк өсвөр насны Кааныг түргэн тусламжийн тэргэнд хүргэж байна [Dilara Senkaya/Reuters]


5
angry
1
care
0
haha
1
liked
2
love
11
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 30 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18