Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана

O.Аззаяа
1 цагийн өмнө

Төрийн банк тогтвортой хөгжлийг дэмжигч банкны хувьд боловсролыг дэмжих, залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаа Төрийн банк Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран “Perpetua 2026” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

“Ногоон хөгжил” сэдвийн дор анх удаа зохион байгуулагдсан тус уралдаанд МУИС-ийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, хэрэгжих боломжтой төслүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Нийт 13 баг оролцсноос дараах багууд шилдгээр шалгарсан.

  • I байр:“Sparkling Impact”
  • II байр:“Greeno”
  • III байр:“Hydra”
  • Тусгай байр: “Бор Зүрх”

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн банк эдгээр залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний шинэлэг санаачилгыг бодит шийдэл болгон хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн урт хугацааны үр нөлөөг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн банк нь ирээдүйн харилцагч болох хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Тиймээс оюутан залуусын боловсрол, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тэдний инновацлаг сэтгэлгээ, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

Мөн энэхүү хамтын ажиллагаа нь Төрийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, боловсролын салбар дахь инновац, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг дэмжих, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх чухал суурийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 43 минутын өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 57 минутын өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 1 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 3 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 15 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 17 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 17 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр
Д.Жавхланбаяр:​Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг Өчигдөр
Засаг захиргааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр