Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо

Б. Пагамдулам
4 цагийн өмнө

Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгох нээлтийн тэмцээн болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга”-д Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат хүрэл медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Сүхбат Хятадын Сун Жиахао, БНСУ-ын И Харим, Азербайжаны Ахмад Юсифов нарыг дараалан ялж, хэсгийн аваргаар шалгарсан.

Улмаар хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Рюүжү Нагаяматай учраа тааран ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга, Гүржийн Жиоржи Сардалавшилиг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогсох эрхтэй боллоо.

Ингэснээр Б.Сүхбат “Их дуулга” тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж байна.

Энэ жинд Азербайжаны залуу тамирчин Балабай Агаев аваргын алтан медаль хүртсэн бол Японы Рюүжү Нагаяма мөнгө, Израилийн Ижак Ашпиз хүрэл медалийн эзэн боллоо. Харин Балабай Агаев Улаанбаатарын “Их дуулга”-аас зургаа дахь алтан медалиа хүртсэн амжилтаа үзүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 1 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 4 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ 2026/06/18
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/06/18