УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт ОХУ-ын Красноярск хотын Дуурь Бүжгийн Академик театрын урилгаар П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийгийн дүрд дуулахаар эх орноосоо өнөөдөр мордлоо. Тэрээр урд нь Монголын болон ОХУ-ын Санкт-Петербург, Улаан-Үүдийн дуурийн театруудын тайзнаа энэхүү дүрд 11 удаа тоглож байсан юм. Мөн гадаадын хэд хэдэн театруудтай гэрээгээр ажиллах болжээ.
Түүнийг, Монгол Улсын дуурийн дуучдын халааг өвлөх, жинхэнэ тенор хоолойн стандартыг өөрөөрөө харуулдаг дуучин гэдэг.
Ө.Цэрэнчунтын хувьд ОХУ-ын Санкт-Петербург хотын Консерваторийг дуурийн дуулаач, багш мэргэжлээр суралцаж төгссөн. Алдарт Г.Хайдав агсны гарын цөөн шавь нарын нэг юм.
Сэтгэгдэл (2)