“ХЯМРААН ГАЦААГЧ”-ААС АНГИЖИРЧ “СЭРГЭЛТ ӨСӨЛТ”-ИЙГ СОНГОХЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮСНЭ


Одоогоос таван сарын өмнө дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас танилцуулсан 2017 оны эрсдэлийн тайланд Монгол Улс санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орнуудын хамгийн түрүүнд бичигдсэн билээ. Тухайн үед хямрал тохиох хамгийн эрсдэлтэй улс орнуудаар нэрлэхэд Монгол Улсын дараа Грек, Коста Рика, Азербайжан улс багтаж, манайд хямрал тохиох магадлалыг 75.7 хувь гэж тодорхойлсон байдаг. Харин улс төрийн тогтворгүй байдлын эрсдлээр хоёрдугаарт оржээ. Харин Монголын дараа Йемен, Венесуэл, Болив зэрэг орон улс төрийн орчин нь хамгийн эрсдэлтэй гэдэг ангилалд жагсаж байв.

Тэгвэл өнөөдөр эдийн засгийн өсөлт 4.2 хувь, инфляци 2017 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 3.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 3.8 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2361 төгрөг байна. Тиймээс ч Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 15-нд хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2 хувиар бууруулж 12 хувь болгосон нь эдийн засагт эерэг дохио боллоо. Нөхцөл байдал ийнхүү эерэг, тогтвортой төдийгүй эдийн засгийн сэргэлтийн байдалд шилжиж байгаа нь хувийн хэвшлийнхэн, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж "Хямралыг үдэх дөхөж байна" гэцгээх болов.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл буурч, тодорхой бус байдал багасч, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж судлаачид таамаглах болов. Энэ нь уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих шаардлагатайг харуулж буй. Иймд "инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилт алдагдахааргүй байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ" гэж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл үзжээ.

Нэгэн сонирхолтой судалгааг эш татъя. Монголбанкны 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын салбарт дэлхий дахинд тэргүүлэгч дөрвөн компанийн нэг PWC гэдэг компани таван сарын хугацаанд аудит хийжээ. Энэ талаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, доктор профессор Л.Дондог ярихдаа "Монголбанкны 3 их наяд 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тогтоосон бөгөөд энэ нь өмнөх жилүүдээс уламжлагдан ирсэн хуримтлагдсан алдагдал юм. Монголбанк 2016 онд 1640,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдал гарахад дараах зардал гол нөлөө үзүүлсэн гэсэн дүгнэлт бий. Үүнд: Дотоодын банкуудад үнэ тогтворжуулах болон "сайн" хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон зээлээс 664,0 тэрбум төгрөгийн алдагдал, гадаад валютын ханшийн тэгшитгэлээс 430,0 тэрбум төгрөгийн гарз, хүүгийн орлого зардлын зөрүүгээс 127,3 тэрбум төгрөгийн алдагдал, болзошгүй алдагдлын нөөц сангийн зардал 119,1 тэрбум төгрөг, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй хөрөнгийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал 451,4 тэрбум төгрөг зэрэг юм. Сая дурьдсан дөрвөн чиглэлээр 1791,8 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байгаа юм" гэв.

Энэ бүхнийг дээрх аудитын байгууллага ч мэргэжлийн хүмүүс ч дээрх алдагдлыг бодлогын алдаанаас үүдэлтэй гэцгээж байна. Түүнчлэн PWC аудитын компанийн зүгээс Монголбанкинд "Хязгаарлалттай дүгнэлт" өгчээ. Энэ нь үнэ тогтворжуулах гэх мэт хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий 6 компанид 815 тэрбум төгрөгийг олгосон нь эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзсэн нь тун тааруухан дохио боллоо.

"Монгол Улсын Засгийн газрын өр 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 98 хувьд хүрч өсөх хүлээлттэй байгаа. Мөн Монголын банкны систем дэх чанаргүй зээл 2016 оны эцэст нийт зээлийн 9.2 хувьд хүрсэн" гэдгийг "Moody's" тайландаа онцолжээ. Олон улсын үнэлгээний "Fitch" агентлаг "Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн ачаар Монгол Улс санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ" гэж дүгнэсэн байна. Түүнчлэн "Moody's" агентлагийн нэгэн адил "Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр нь Монгол Улсын гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулна" гэж дүгнэжээ. Ингэснээр "Эдийн засгийг илүү тогтвортой болгоно" гэж үзсэн байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой бодлогыг хангахын зэрэгцээ дунд хугацаандаа зээлжих зэрэглэлийг нь дэмжих боломжтой гэж үзэж байгаа аж.

Харин хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал тогтворжих, цаашилбал гацаад байгаа хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын ажил урагшилж эдийн засгаа бодох цаг болжээ. "Алдаа гаргах суурийг тавьсан хямрал дагуулсан намд ард түмэн дүнгээ тавьчихаад байхад асуудлыг гацаахдаа гарамгай, гадаад орчинд хувийн ашиг сонирхол, өөрийн үзэмжээрээ, сэтгэл хөдлөлөөрөө ханддаг популистуудыг сонгох уу гэдгээ сонгогчид шийднэ. Гадны хөрөнгө оруулагчид, дэлхийн улс орнууд тэр шийдвэрийн дүнг Монголыг харах цонх болгож харж байна.

Монголын улс төрд тогтвортой байдал үүсч, ард түмэн нь МАН-д итгэл хүлээлгэж, өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд эрх барихдаа эдийн засгаа сэхээнээс гаргаж сэргэлтийн замд оруулж, олон улсын анхаарлыг, хөрөнгө оруулалтыг улс орныхоо зүгт харуулж, итгүүлж чадсан тэр намыг ард иргэд нь сонгож чадвал эдийн засаг бүх талаар сэргэнэ. Хямраагч, гацаагч, хардагчдаасаа хол байж чадвал Эвтэй Монгол ялна!

Б.Саруул


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр