РЕГИСТРИЙН ДУГААРАА НУУГААРАЙ Х.БАТТУЛГА ГӨРӨӨЛӨХ НЬ БАЙНА ШҮҮ


Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хууль бус сурталчилгаа явуулж буй талаар нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабаас баримт дэлгэлээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, намтар, тайлан зэргийг хэвлүүлэн иргэд, сонгогчдод тараах ёстой атал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга гүтгэлийн шинжтэй "Өнөөдрийн тойм" гэсэн сонин тараасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XXI хорооны хэсгийн ахлагч оршин суугчид руугаа утасдаж "АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгад гэр бүлийнхээ хүмүүсийг санал өгүүлж чадах уу. Хэрэв чадна гэвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад ир. Хариуд нь бид мөнгө өгнө" хэмээн ярьж байгаа бичлэгийг сонсголоо. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн оршин суугчдад гурил, будаа тараахаар бэлтгэсэн, нэг хүний регитрийн дугаарыг 50 мянган төгрөгөөр худалдан авах зэрэг хууль бус үйл ажиллагааг АН-ынхан зохион байгуулж байгаа баримттай мэдээллийг нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабт ирүүлжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн оршин суугчдад мөнгө тараах сүлжээг байгуулахын зэрэгцээ айл бүрийн хаалган дээр янз бүрийн тэмдэглэгээ тавьсан талаар тус дүүргийн иргэн П.Өлзийнаран ярилаа.

Энэ мэтээр Сонгуулийн тухай хуулийг зөрчиж сурталчилгаа хийхийн зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж буйг шалгуулахаар холбогдох байгууллагад нь хандсан гэдгийг нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабын менежер С.Мөнхчулуун хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг хийх бүтээхээрээ өрсөлдөж, хийсэн ажлаа тайлагнан хуулийн дагуу шударга өрсөлдөхийг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 28 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18