84000 ЦОГЦ СУДРЫГ ТӨГС ЭЗЭМШСЭН ХУВРАГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА


Бурхан багшийн айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртсэн Их бандида Типитакадхара Угандхамала хуврага манай улсад айлчилах гэж байна. Энэ их хуварга Монголын Випашяна бясалгалын Дхамма Махаана төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна.

Их бандида Типитакадхара Угандхамала хуврагийн тухай товч өгүүлэхэд

Бурханы үед лам хуврагууд Випашяна бясалгалд шамдаж төгс гэгээрэлд хүрээд тэр л гэгээрэлд хүрэх аргыг шавь нарт заах үйл эрхэлдэг байсан бол зарим нь Бурханы айлдсан Ганжуурын гурван сав аймгийг хэсэгчлэн болон бүхлээр нь судалж цээжлэн тогтоогоод шавь нарт заан сургах гэсэн хоёр үндсэн үүрэгтэй байсан ажээ. Ганжуурын судрын аймгийг бүгдийг нь судлан цээжлэн тогтоосон хуврагт Бурхан Суттадхара буюу Судрыг эзэмшигч цол, Винайн аймгийг судалж цээжлэн тогтоосон хуврагт Винядхара буюу Винайн аймгийг эзэмшигч цол, Абидхаммагийн аймгийг судлан цээжлэн тогтоосон хуврагт Абидхаммадхара цол олгож байсан бөгөөд эдгээр гурван сав аймгийг гурвууланг нь судалж цээжлэн тогтоосон хуврагт Типитакадхара буюу гурван сав аймгийг эзэмшигч цолыг хүртээж байсан билээ. Лам хуврагуудын хийх ёстой үндсэн энэ хоёр чухал үүрэгт ажлыг өнөө ч гэсэн Бирм улсын лам хуврагууд гүйцэтгэсээр байгаа бөгөөд өнөө үед Випашяна бясалгал хийж гэгээрлийн шатуудад хүрсэн хувраг олон байгаагаас гадна Бурханы айлдсан Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоож Типитакадхара цол хүртсэн хувраг 20-21-р зуунд Бирм улсад 13 гарсан бөгөөд тэднээс өнөө үед Бирм оронд алдаршсан их хувраг бол Их бандида Типитакадхара Гандхамала хувраг юм. Энэ их хувраг нь 1968 оны 2-р сарын 19-нд Бирм улсын Мандалай хотод мэндэлсэн бөгөөд 9 настайдаа төрөлх хотын Буддын их хийдэд Шавилан сууж суралцаж эхлээд удалгүй ой тогтоолт хурц билгүүнээрээ онцгойрон шалгарч залуу хуврагуудын дунд зохион байгуулагддаг шалгалтанд 1-р байр эзэлж Ганжуур Данжуур цээжлэн судалж Типитакадхара болох амаргүй үйлсэд шамдаж Бирмийн хосгүй мэргэн лам нарыг түшиглэн суралцаж эхэлжээ. 1988 онд 20 настайдаа Гэлэн сахил хүртэж төгс хувраг болж буянт сүсэгтнүүдийн дэмжлэгтэйгээр ээлж дарааллан шалгалтуудыг амжилттай өгсөөр 2001 онд 33 настайдаа Бурханы айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртжээ. Энэ их хувраг манай төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна.

Их хувраг Типитакадхара Угандхамалагийн айлчлалын хөтөлбөр

6 сарын 26-нд Чингис хаан нисэх онгоцны буудалд өдрийн 12 цагт бууна

6 сарын 27-нд Випашяна бясалгалын Дхамма Махаана төвд айлчилж Том төвийн шав тавих зан үйлийг үйлдэж дараа нь бясалгагч нарт 'Ганжуур ба Ганжуурыг эзэмшигч хувраг' сэдвээр ном айлдана

6 сарын 28-нд Бакула багшийн Бэтүв хийдэд 'Винайн ёс болон Винайн аймаг' сэдвээр сүсэгтэн болон лам хуврагуудад ном айлдана

6 сарын 29-ны өглөө 9:00 цагт МУИС-ын дугуй зааланд олон нийтэд 'Абхидхамма болон Абхидхаммагийн аймаг' сэдвээр сургаал айлдана

6 сарын 29-ны 14:00 цагт Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд 'Судар хийгээд Судрын аймаг' сэдвээр ном айлдана

6 сарын 30-ны 16 цагаас Дархан хотын Comfort hotel-ын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

7 сарын 1-ны 12:00 цагт Эрдэнэт хотын Амгалан оршихуйн ордонын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

7 сарын 3-ны 12:00 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хурлын зааланд олон нийтэд ном айлдана


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 22 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 22 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 23 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 23 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03