Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна