МСНЭ: Шүүх өнөөдөр хуралдан Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавих шийдвэр гаргасан нь зоригийг мохоох, айлган сүрдүүлэх хэлбэр гэж үзэж байна

Н.Мижидмаа
2023/11/29

УИХ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатар болон шүүх эрх мэдлийн институцийн зүгээс ТВ8 телевизийн сэтгүүлч Ж.Баттуул, www.zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хэвлэн нийтэлсэн агуулга, чөлөөт үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө Эрүүгийн хуулиар яллуулахаар гомдол гаргаж, цаашлаад мэдээлэл нийтлэх, эс нийтлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой айлган сүрдүүлэх, дарамтлах үйлдэл гаргаж байгааг МСНЭ эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдье.

Сэтгүүлч Ж.Баттуулыг бэлтгэсэн нэвтрүүлгээ нийтлэн нэвтрүүлээгүй байхад УИХ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатар цагдаад гомдол гаргасан нь түүний мэргэжлийн эрх ашигт бүдүүлгээр халдаж, хэвлэл мэдээллийн агуулгыг цензурдэж байгаа хэлбэр төдийгүй энэ нь мэдээ мэдээлэл нийтлүүлэх, эс нийтлүүлэхээр дарамт шахалт үзүүлж буй Эрүүгийн хуулийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж байна.
Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эсрэг ШЕЗ Эрүүгийн хуулиар яллуулах гомдол гаргасны дагуу хуулийн процесс үргэлжилж буй энэ үед Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр хуралдан түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан нь зоригийг мохоох, айлган сүрдүүлэх хэлбэр гэж үзэж байна.
Мөн www.zarig.mn сайтыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр түр хугацаанд хөндлөнгөөс хаасан нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөнд санаатайгаар халдсан үйлдэл болно.
Тус сайтын нийтлэлийн бодлого болон үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг хуулийн байгууллагаар шалгагдаж буй нөхцөл байдал зэрэг нь дээрх халдлагыг санаа зорилготойгоор үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлийг бий болгож буй учраас хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийн төлөө эл үйлдлийг эсэргүүцэж байна.
Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, хүний эрхийн тунхаглал, Үндсэн хууль, хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуулийн хүрээнд сэтгүүлчид бид эрх ашгаа хамгаалан бүхий л арга хэлбэрээр тэмцэх, цаашлаад МСНЭ нь НҮБ-д дуу хоолой бүхий Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд олон улсад мэдэгдэл хүргүүлэн өмгөөлөл хүсэх замаар тууштай ажиллахаа мэдэгдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 21 минутын өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 32 минутын өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 4 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 4 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 2026/07/06
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 2026/07/06
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06