Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ.
КОП17-ын “Ногоон бүс” нь таны бизнесээ Олон улсад таниулах боломж юм.
Павильон түрээслэн оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бүртгүүлэх заавар: Энэхүү холбоосоор ороод https://unccdcop17.org/ “Ногоон бүс-Павильон” цэс дээр дарж орон бүртгүүлнэ.
Ногоон бүс нь олон нийт, бизнесийн байгууллага, иргэний нийгэм, залуучууд, эрдэмтэн судлаачид болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүх нийтэд нээлттэй оролцоо, инновацын талбар юм. Ногоон бүсэд үзэсгэлэн, салбар арга хэмжээ, хэлэлцүүлэг, соёлын хөтөлбөр болон интерактив үйл ажиллагаа зохион байгуулагдаж газар хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл, ногоон технологи, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулах боломжийг олгож байгаа юм.
Ногоон бүсэд павильон түрээслэн оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах боломжууд нээгдэнэ:
• Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, шинэлэг шийдлээ дотоод, гадаадын оролцогчдод танилцуулах;
• Олон улсын байгууллага, хөгжлийн түнш, боломжит хөрөнгө оруулагч болон бизнесийн төлөөлөлтэй холбоо тогтоох;
• Байгууллагынхаа нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлого, сайн туршлагыг олон нийтэд хүргэх;
• Шинэ түншлэл, хамтын ажиллагаа, зах зээлийн боломжийг эрэлхийлэх;
• Брэндийн нэр хүнд, олон улсад харагдах байдлыг нэмэгдүүлэх боломжтой.
Таны бизнес зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах бус, эх дэлхийгээ сэргээх бодит шийдлийн нэг хэсэг болох боломжтой. КОП17-ын Ногоон бүсэд нэгдэн шийдлээ дэлхийд таниулаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна