​ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН 241.3 САЯ ТӨГРӨГИЙГ ТАЙЛАНД ТУСГААГҮЙ БАЙНА


Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайлангийн 2016 оны жилийн эцсийн байдлаар өглөгөөр туссан 24,000.0 сая төгрөг нь Атрын 3 дахь аяны хүрээнд 2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас авсан 80.9 мянган тонн улаан буудайны улсын төсөвт төвлөрүүлэх ёстой үлдэгдэл төлбөр болно. Уг өглөгийг улаан буудайн хадгалалтын зардал, худалдах, худалдан авах үнийн зөрүүнээс үүссэн алдагдал, хэвийн хорогдол зэргийг тооцож Сангийн яамтай өнөөг хүртэл тулган баталгаажуулалт хийгээгүйгээс шалтгаалан барагдуулаагүй байна.

Тиймээс Сангийн яамтай МУХС-гийн улаан буудайн тооцоог хийж, улсын төсөвт төвлөрүүлэх, өглөгийг барагдуулах арга хэмжээ авах талаар зөвлөмжийг Аудитын ерөнхий газраас өгсөн тухай тайландаа тэмдэглэжээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 241.3 сая төгрөгийн үнэ бүхий 5 га-гийн дуслийн усалгааны системийг санхүүгийн тайланд тусгаагүй нь НББ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т "Бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагыг Нягтлан бодох бүртгэлд заавал тусгана", сонгон шалгаруулалтгүйгээр 1,978.0 сая төгрөгийн ургамал хамгаалалын бодис худалдан авсан нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Энэ хуулийн 8.1.1-д "Босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18