Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна

Н.Мижидмаа
2024/03/28

Самарт явсан 33 настай Ц.Гансүх гэх залуу өнгөрсөн оны 11-р сараас хойш таван сарын турш ор сураггүй алга болоод байна.  Ц.Гансүхийн төрсөн эгчийн хэлж байгаагаар отгоосоо "утсаар ярьчихаад ирье" гэж гараад сураггүй болсон. Энэхүү хэрэгт хамт ууланд самарт явсан иргэдийг сэжиглэж байгаа гэдгээ мэдэгдсэн. Дөрвөн хүүхдийн аав Ц.Гансүхийг эрэн хайх боломжтой эсэхийг бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын ОБГ-аас тодрууллаа. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнэ: "Бидэнд 11-р сард ар гэрийнхэн нь хүсэлт тавьсны дагуу 11-р сардаа хоёр удаа хайсан. Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Бугант болон Мандал сумын Цагдаагийн хэлтэс, сайн дурын иргэд гээд 20 гаруй техник хэрэгсэлтэй долоо хоног хайсан. Үр дүнд хүрээгүй. Мөн дараа нь бид өөр маршрут гаргаад хайсан ч мөн л хайлт үр дүнд хүрээгүй. Эхний хоёр удаагийн хайлтын төсвийг аймаг орон нутгийн Засаг даргаас гаргасан. Хэдхэн хоногийн өмнө алга болсон залуугийн ар гэрийнхэн ирж дахин хайлт хийж өгөөч гэж хүсэлт тавьсан. Мөн хайхад хүн хүч, техник хэрэгсэл явах учраас үүнийгээ дагаад төсөв мөнгө хэрэгтэй. Ар гэрийнхэн нь хайлтын зардал мөнгөө олох гээд Аймгийн засаг даргад хүсэлт өгсөн юм билээ. Ц.Гансүхийг самарт авч явсан иргэдээс Цагдаагийн байгууллага байцаалт авсан. Үнэхээр сураггүй алга болсон юм байна гэж дүгнэсэн учраас эрэн хайх шаардлагатай байгаа юм. Харамсалтай нь хайлт хийхэд одоогоор хүндрэлтэй байна. Учир нь тухайн залуугийн алга болсон газарт машин явах боломжгүй нөхцөл байдалтай байна. Энэ өвөл цас ихтэй байсан учраас одоо болтол цас хайлаагүй, дээрээс нь шавар шалбааг маш их байна. Ийм нөхцөлд эрэн хайхад үр дүн муутай байх учраас цас нь багасахаар эрлийн ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт ирмэгц хаймаар байгаа ч одоо бол эрэл үр дүнгүй байх магадлалтай байна. Бид нар алга болсон залуугийн байх магадлалтай газруудыг гаргасан байгаа. Өмнөх хайлт хийсэн хоёр газраа хараад дараагийн төлөвлөлтөө хийчихсэн. Хүн хүч бол бэлэн байгаа ч байгалийн хүчин зүйл нөлөөлөж байна" гэв.

Бид уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулан хүргэх болно.  


3
angry
0
care
3
haha
3
liked
1
love
32
sad
3
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:cd06:6525:e394:c032:939e
2024/04/05
0
0
Идэж уудаг мөнгөнөөсөө ганц дрон авч дийлдэггүй дэ
Хариулах
2405:5700:301:359f:2958:6ea3:2fc2:bf4b
2024/04/05
0
0
Дроноор хайгаачээ малнууд аа?
Хариулах
202.126.91.198
2024/04/02
0
0
Өмнө нь архичин, орон гэргүй хүмүүсийг хүчээр самарт авч явж тэнд нь дэглэдэг бүлэглэл байна гээд бичээд байсан тэдний нэг авч явсан юм биш биз. Хамт явсан хүмүүсийг эхэлээд сайн шалгах хэрэгтэй юм биш үү
Хариулах
66.181.160.11
2024/03/30
0
1
Пээх эрэн хайх ажиллагааг байгалийн бэрхшээлтэй холбож хойшлуулж болдог юмуу хүний алтан амь алга болсон хүнээ өөр дээрээ тавиад үзээч дээ худлаа байж болох газрыг нь төлөвлөчөн гэх мэтээр гоё үгээр хуурч цаг хугацаа алдаад наадах хүнд чинь секунд тутам үнэ цэнэтэй бгаа шүү дээ арай ч дээ онгоцоор хайгаач
Хариулах
2405:5700:310:d0fb:aca4:6b7d:aaf7:2a30
2024/03/30
0
0
Байгаль сүйтгэж байгаа новшнууд үхэхэд
Хариулах
2405:5700:310:b3f:6dad:8037:190e:9c81
2024/03/30
0
0
Ой модыг сүйдэлж хэрэм зурам байвгайг хүртэл хоолгүй бллгож бгаа хүмүүсийг байгаль өөрөө учрыг нь олсон байхаа
Хариулах
2405:5700:302:3db:4c7f:75dc:b11d:e0
2024/03/29
3
1
Намар буруу маршрутаар дутуу хайжээ!! Одоо өнгөрсөөн!?
Хариулах
122.201.31.17
2024/03/29
0
0
Samart avch yavsan hunees ni neh. Bid end asuudal uusehed hariutssan shuud udirdlaga ni heregt orood suuj baina.
Хариулах
2607:fb90:332b:63b:8962:d6e6:e8ed:4234
2024/03/29
1
0
hamt yavsan baagiinuud shdee. tsagdaagiinhan ajlaa hii.
Хариулах
122.201.31.139
2024/03/28
1
0
Zuunharaagiin lalruudaas oor hen bh we de baitsaaltiig yaj ch ugch bolno
Хариулах
Шинэ мэдээ
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 1 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 4 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 5 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 7 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 7 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 7 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр