Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Тайландын Хаант Улсын Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орон нутаг хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо. Тиймээс Нийслэлийн ИТХ болон Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, өргөжүүлэх ач холбогдолтой айлчлалыг Улаанбаатарт хийж байгаад баяртай байгааг илэрхийлсэн юм. Цаашид хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Тайландын сайн туршлагаас нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголд зочлох жилийн хүрээнд Тайландын олон иргэн манай оронд зочлохыг урив. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өдрүүдийг Бангкок хотноо зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж байгааг дурдлаа.  

Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон “Улаанбаатар, Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа 25 жилийн түүхтэй. Бид өв соёл, шинжлэх ухаан, техник технологи, менежментийн чиглэлээр хамтын ажиллагаатай. Тайланд хүмүүс Алтайн нуруугаас нүүсэн гэж өөрсдийгөө үздэг. Тиймээс угсаа гарал нэгтэй хүмүүс ч гэж хэлж болно. Хоёр хот нь харилцан ашигтай сайн шийдэл, бүхий л давуу талаараа хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.

Улаанбаатарт хийж буй Тайландын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Ус сувгийн удирдах газартай танилцана. Мөн нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай сэдэвт хоёр талын уулзалтыг хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Энхтуяа, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар байлцлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Бангкок Хотын ИТХ-Ын Төлөөлөгчдийг Хүлээн Авч Уулзлаа2024/05/22 12:03
  • МЭНДЧИЛГЭЭ 2024/05/17 09:54
  • Нийслэлийн ИТХ, Пусан Хотын ИТХ Хооронд Найрамдалт, Хамтын Ажиллагааны Санамж Бичгийг Байгууллаа2024/05/08 10:55
  • Нутгийн Удирдлагын Төлөөллийн Байгууллагын Хороодын Хамтарсан Хурал Боллоо2024/05/06 15:27
  • Нийслэлийн ИТХ-Ын Төлөөлөгчийн 45 Мандатад Сонгуулийн 12 Тойрог Байгуулна2024/04/30 09:07
  • Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк ТЭЗҮ-Г Баталлаа2024/04/29 18:32
  • Нийслэл Гадаад Болон Дотоод Үнэт Цаас Гаргахыг НИТХ Дэмжлээ2024/04/29 17:25
  • Австрийн Вена Мужийн ИТХ-Ын Дарга Эрнст Воллерыг Хүлээн Авч Уулзлаа2024/04/29 10:42
  • “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ”-ЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО2024/04/26 09:40



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 минутын өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 31 минутын өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 21 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02