Ховд аймгийн баг “Алтан цом”-ын эзэн боллоо

Н.Мижидмаа
2024/05/26

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн ихтэй барилдаанууд үзүүлсэн хоёр багийн барилдаанд Ховд аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, хоёр дахь АЛТАН ЦОМ-ын эзэн болов.

Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага Г.Ганхуяг /3/, аймгийн арслан М.Баяржавхлан /2/ нийт 15 даваа авсан бол Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ цэргийн заан Ө.Батсуурь /1/ нийт 10 даваа авсан юм. 

Цуврал барилдаанд тэргүүлсэн Ховд аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Архангай аймгийн баг 70.000.000 төгрөг, гуравдугаар байр буюу хүрэл медаль хүртсэн Өвөрхангай аймгийн баг 40.000.000, дөрөвдүгээр байрт шалгарсан Говьсүмбэр аймгийн баг 20.000.000 төгрөгийн шагнал тус тус гардацгаалаа. 

Мөн 35 барилдсанаас 33 буюу хамгийн олон даваа авсан улсын аварга О.Хангайд “ШИЛДЭГ БӨХ”-ийн шагнал гардуулсан бол ШИЛДЭГ БАГШ-аар Ховд аймгийн багийн дасгалжуулагч улсын харцага Г.Алтангэрэл тодров. 

Ийнхүү Ховд аймгийн баг анхны Алтан цомоо гардсан бол Архангай аймаг алт, мөнгөн медалийн эзэн болж, бас нэгэн түүх бүтээлээ. 

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-ы тэтгэгч байгууллагууд, идэвх зүтгэлтэй оролцсон бөхийн дэвжээ галууд, үнэн хүчээ сорин барилдсан нийт бөхчүүд, маргаан будлиангүй, шударга сайхан зохион байгуулсан жаяг дэгийн багийнхан, монгол бөхөө шимтэн үзэж, уухайлан дэмждэг үзэгч олондоо халуун талархал илэрхийлье. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
80.148.22.12
2024/05/26
0
0
Энэ нутаг орноор нь талцуулсан хөгийн барилдааныг болиулах хэрэгтэй Мөөеө,Баянаа 2 олон жил талцуулж хэрэлдүүлж болио
Хариулах
Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 9 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 10 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 10 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 11 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 11 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 13 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 13 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 13 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 13 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 14 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 15 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 16 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр