Налайх дүүргийн Хөх давааны энгэр гэх газрын зуслангийн айлуудын гэр, хашаа руу ус орсон дуудлага 19:30 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход айлуудын гэр, хашаа руу ус орсон нөхцөл байдалтай байсан.
Тэдгээр айлуудын 8 хүүхэд 12 том хүнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэж, үлдсэн 30 гаруй иргэнийг зөөвөрлөх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна